Алшаа нутгийн найрагчид ар Монголд "эгшиглэв"
Дэлхийн Монгол зохиолчдын холбооны урилгаар Өвөр Монголын Алшаа нутгийн шилдэг найман яруу найрагч манай улсад ирж, “Утгын хүрдэн” хэмээх яруу найргийн хамтарсан номынхоо баярыг тэмдэглэлээ. Мөн Монголын хүүхэлдэйн театрт яруу найргийн наадам зохион байгуулав.
Мэдээллийн алба

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн удирдсан энэхүү арга хэмжээ гурван хоног үргэлжилсэн бөгөөд хамгийн оргил үйл ажиллагаа нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Цогт Хунтайжийн хадны бичгийг сонирхож, шүлэг найраг хэлэлцсэн явдал байлаа.
Мөн “Монголын үндэсний академи”-д уйгаржин Монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн нээлээ.