Алтаар унадаг дугуй бүтээжээ
“The House of Solid Gold” компани дэлхийд хамгийн үнэтэй уулын дугуй үйлдвэрлэжээ. Асар өндөр үнэтэй энэ дугуй ердөө 13 хан ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд нэг бүрийн үнэ нэг сая доллар гэнэ.
Мэдээллийн алба

“The House of Solid Gold” компани дэлхийд хамгийн үнэтэй уулын дугуй үйлдвэрлэжээ. Асар өндөр үнэтэй энэ дугуй ердөө 13 ширхэг үйлдвэрлэгдэх бөгөөд нэг бүрийн үнэ нэг сая доллар гэнэ.
Дугуйн эд анги бүрийг нь гараар угсарсан бөгөөд бүр эрэг шургийг нь хүртэл 24 кратын алтаар бүрж суудлыг нь гараар элдсэн матрын арьсаар хийжээ.
Мөн уулын дугуйд байх зайлшгүй тоноглол, хэрэгслэлүүдийн нэг болох усны савыг хүртэл алтадсан гэнэ.
Түүнчлэн компанийн лого бүхий 600 ширхэг хар бриллиант болон 500 алтлаг сапфир чулуу шигтгэсэн тэмдгийг ч суулгаж өгсөн байна.
Чулууны нийт жин 10,5 крат болжээ.


















