Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтай” хамтлагийн тоглолт энэ сарын 22-нд болно

Монголын үндэсний язгуур урлагийн “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд УДЭТ-ын тайзнаа “Өвгөдийн захиас” хэмээх тоглолтоо хийх гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтай” хамтлагийн тоглолт энэ сарын 22-нд болно
“Алтай” хамтлагийн тоглолт энэ сарын 22-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний язгуур урлагийн “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд УДЭТ-ын тайзнаа “Өвгөдийн захиас” хэмээх тоглолтоо хийх гэж байна.

Тус хамтлаг нь “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож, шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг хүртэж, ОХУ-ын Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарч байв. Мөн Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал”, Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг”-аар өргөмжлөгдсөн билээ.

Мөн АНУ, ХБНГУ, Парис, Шотланд зэрэг өндөр хөгжилтэй оронд тоглолтоо хийж байв.

Хуваалцах