Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу "Алтай хотхон" орчимд хур борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа
Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу "Алтай хотхон" орчимд хур борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан.

Тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байв.

Тэгвэл тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах