“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ одтой наадаж байна
Бүх насны морьдын шагнал гардуулах үеэр энэ жилийн баяраар нилээд одтой наадаж буй “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ нэг түрүү, хоёр айраг авч уяачдын хорхойг хөдөлгөлөө.
Мэдээллийн алба

Бүх насны морьдын шагнал гардуулах үеэр энэ жилийн баяраар нилээд одтой наадаж буй “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэ нэг түрүү, хоёр айраг авч уяачдын хорхойг хөдөлгөлөө. Тэрбээр үзмэн ягаан дээлээр гангарч, хурдан хүлгүүдээ хөтөлсөөр алхлах Х.Бат-Эрдэнэ дээр олны харц унасаар байсан юм.
Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч байгууллагуудын нэг “Алтай констракшн” энэ жил 15 нас хүрч байгаа бөгөөд эл тэмдэглэлт өдрүүд түүнд дахин илүү ихийг хийж бүтээх эрч хүч өгөв бололтой.


















