Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтайн дуудлага" үзэсгэлэн нээлтээ хийлээ

"Алтайн дуудлага" үзэсгэлэн өнөөдөр "Улаанбаатар" чуулгын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Олон Улсын урлагийн олимп хэмээн нэрлэгддэг "Венецийн биниаль" наадамд амжилттай оролцоод ирсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтайн дуудлага" үзэсгэлэн нээлтээ хийлээ
"Алтайн дуудлага" үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

"Алтайн дуудлага" үзэсгэлэн өнөөдөр "Улаанбаатар" чуулгын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Олон Улсын урлагийн олимп хэмээн нэрлэгддэг "Венецийн биниаль" наадамд амжилттай оролцоод ирсэн С.Ганзүг, Т.Энхболд, куратор Ё.Далхжав тэргүүтэй "Хөх нар" Монголын контемпорари урлагийн бүлгэмийн залуучуудын бүтээлүүдийг дэлгэсэн байна.

Залуу уран бүтээлчид "Аrt camp 2015" байгаль, орон зайн урлагийн хөтөлбөрийн хүрээнд "Алтайн дуудлага" хэмээх уран бүтээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, эх орныхоо 10 аймгийн 30 гаруй сумаар аялан, нутаг орны үзэсгэлэнт байгалийн дунд өөрсдийн уран бүтээлүүдээ туурвижээ.

МҮОНТ энэхүү хөтөлбөрийг дэмжин, орчин үеийн урлагийг Монголд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Алтайн дуудлага" хэмээн гурван цуврал баримттат киног бүтээн, тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох юм.

Хуваалцах