Алтайн ятгыг Халимагийн үндэсний музейд залжээ
Нүүдэлчдийн төдийгүй дэлхийн хөгжмийн урлагийн үнэт өв болох Алтайн ятгыг 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхны агуйн оршуулгаас илрүүлсэн юм.
Мэдээллийн алба

Нүүдэлчдийн төдийгүй дэлхийн хөгжмийн урлагийн үнэт өв болох Алтайн ятгыг 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхны агуйн оршуулгаас илрүүлсэн юм.
Энэхүү 1300 гаруй жилийн түүхтэй чавхдаст хөгжмийг “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэв сэргээн засварласан билээ.
Уг ятгыг сэргээн засварласан таван хувилбар байдаг ба нэгийг нь ийнхүү Халимагийн үндэсний музейд залжээ.


















