Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Алтан бүс”-т Өвөр Монголын Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв

Түрүүлбэн Өлзийбаатар нь хоёр жилийн өмнөх энэхүү барилдаанд их шөвөгт шалгарч байсан аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан бүс”-т Өвөр Монголын Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв
“Алтан бүс”-т Өвөр Монголын Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод “Алтан бүс”-ийн аварга шалгаруулах Өвөр Монгол 256 бөхийн барилдаан болж, Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин хошууны бөх Өлзийбаатар түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Харин их шөвөгт улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар шалгарсан байна.

Түрүүлбэн Өлзийбаатар нь хоёр жилийн өмнөх энэхүү барилдаанд их шөвөгт шалгарч байсан аж.

Харин анхны барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Цагаанзаан (Өвөр Монгол), О.Хангай нар түрүүлж байсан билээ.

Хуваалцах