Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алтан Дорнодын Дайчид нэг ч ялагдалгүй таван тоглолтын ард гарлаа

Архангай Алтан Дорнодын Дайчид 5-0 гэсэн гайхалтай амжилттайгаар энэ улирлыг үргэлжлүүлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан Дорнодын Дайчид нэг ч ялагдалгүй таван тоглолтын ард гарлаа
Алтан Дорнодын Дайчид нэг ч ялагдалгүй таван тоглолтын ард гарлаа. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн ээлжит тоглолтууд болж Архангай Алтан Дорнодын Дайчид баг улирлын тав дахь тоглолтоо Улаанбаатар багийн эсрэг хийлээ. Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг энэ удаад Үндэсний лигийн гурван удаагийн аваргуудын эсрэг сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлсэн. Тоглолт эхэлсэн мөчөөс Улаанбаатар багийн залуус эрч хүчтэй байж эхний үеийн төгсгөлд 17 орчим оноогоор тэргүүлж эхлэв. Улмаар эхний үеийг оноогоор илүүрхэж дуусгаснаас гадна М.Өлзий-Орших долоон удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж Үндэсний лигийн нэг үед хамгийн олон гурван онооны шидэлт оруулсан тамирчин боллоо.

Дайчид баг хоёрдугаар үед онооны зөрүүг дөрөв болгож ойртуулсан. Улмаар хоёрдугаар хагас тун тэнцүүхэн өрнөж 100:105 харьцаатай Архангайн Дайчид хожсон. Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид 5-0 гэсэн гайхалтай амжилттайгаар энэ улирлыг үргэлжлүүлнэ.

Хуваалцах