"Алтан Гранпри"-д манай найман бөх зодоглоно
Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо (FILA)-Hbi төлөвлөгөөнд багтдаг “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 25-27-нд Азербайжаны нийслэл Бакуд болно.
Мэдээллийн алба

Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо (FILA)-Hbi төлөвлөгөөнд багтдаг “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 25-27-нд Азербайжаны нийслэл Бакуд болно.
Энэ жилийн тэмцээнд тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, Красноярск болон Парисын “Алтан Гранпри”-гээс медаль хүртсэн тамирчдыг нэр заан урьсан байна.
Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа, Т.Мөнхтуяа нарын тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй зургаан бөх уригдсан ч МЧБХ-ноос найман тамирчинг оролцуулахаар шийдвэрлэжээ.
Манай улсаас эрэгтэйчүүдийн
70 кг-д ОУХМ Б.Анхбаяр (Харгант цамхаг)
97 кг-д Д.Хүдэрбулга (Ганьт)
Эмэгтэйчүүдийн
48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд)
53 кг-д Э.Даваачимэг (Хилчин)
55 кг-д П.Орхон (Алдар)
60 кг-д Т.Мөнхтуяа (Хангарьд)
67 кг-д Б.Одончимэг (Алдар)
75 кг-д О.Бурмаа (Хүч) нар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Б.Баяраа нар ажиллаж байна.


















