“Алтан хальс” наадамд 33 бүтээл өрсөлдөж байна
Наадмын шүүгчээр Пусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нар ажиллана.
Мэдээллийн алба

Артхаус киног түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос “Алтан хальс” олон улсын андерграунд кино наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадамд 33 кино өрсөлдөхөөр “иржээ”.
Наадмын шүүгчээр Пусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд нар ажиллана.
Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх юм. Түүнчлэн“Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” төрлөөр шилдгүүд тодрох юм.
Наадмын үйл ажиллагаа бямба гарагт СУИС-ийн “Оюутан” театрт болно.


















