Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан хуур-2014” наадмын тасалбар эрэлт ихтэй байна

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан хуур-2014” наадмын тасалбар эрэлт ихтэй байна
“Алтан хуур-2014” наадмын тасалбар эрэлт ихтэй байна. Зураг: МҮОНРТ

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус наадмаар "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин", "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин", “Нийтийн дууны шилдэг хос дуучин”, “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”, “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”, “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”, “Нийтийн дуучны шилдэг концерт”, “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”, “Нийтийн дуучны шилдэг цомог”, “Нийтийн дуучны шилдэг студи”, “Нийтийн дуучны шилдэг видео клип”, “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу" зэрэг 12 номинацийн эзэн тодорно.

Нийтийн дууны дуучдын шилдгийн шилдгүүдийг тодруулах "Алтан хуур-2014" наадам улаан хивсний ёслолоор эхэлж, нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох юм.

Тус наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала концертын тасалбар цөөхөн тоогоор худалдаанд гарч байгаа учир гадуур тун эрэлттэй байгаа гэнэ. Уншигч та бүхэн наадмын талаарх мэдээлэл авах, тасалбар захиалах бол 96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлах боломжтой ажээ.

Хуваалцах