Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан хуур” наадмын бүртгэл эхэллээ

Шоу биз Сонгодог & Театр Кино Хөгжим, дуу Уран зохиол Загвар Зөвлөгөө Бусад Нийтийн дууны шилдгүүдийг шалгаруулах “Алтан хуур” наадмын бүртгэл эхэллээ 2014 оны 02-р сарын 03 өдөр, 09 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх ) altan huur Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуула

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан хуур” наадмын бүртгэл эхэллээ
“Алтан хуур” наадмын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй “Алтан хуур-2014″ ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 3-р сарын 2-нй өдөр зохион байгуулагдахаар товоо зарлаад байсан ч, хойшлогдон ирэх 04-р сарын эхээр зохион байгуулагдахаар болжээ.

Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн үндэсний төв, “Нандин үндэс” ТББ, “Гүн урлал” студи, “ТВ-5” телевиз, “MGL Media Group” www.URLAG.mn сайт зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа тус наадамд оролцогчдын бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх 4-р сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд, ерөнхий шүүгчээр МУСГЗ Ч.Буянхишиг, шүүгчдээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч МУУГЗ Б.Бямбабаяр, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн үндэсний төв, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Х Entertaiment” студын найруулагч Б.Батхуяг, “Сэлэнгэ долгио” чуулгын уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч МУСТА С.Баярсайхан нар ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн доорхи 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнах юм.

1. “Шилдэг урлагийг дэмжигч байгуулга”
2. “Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин”
3. “Шилдэг видео клип”
4. “Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. “Шилдэг цомог”
7. “Шилдэг концерт”
8. “Шилдэг аялан тоглолт”
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. “Шилдэг дууны шүлэг”
11. “Шилдэг хөгжмийн зохиолч”
12. “Шилдэг хос дуучин”
13. “Шилдэг эмэгтэй дуучин”
14. “Шилдэг эрэгтэй дуучин”
15. “Гранпри шилдэг зохиолын дуу

Хуваалцах