Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алтан медалийн эзэн-Олимпийн шинэ аварга

2.38 метрийн өндөрт амжилттай харайж, аваргын алтан медалийг Канад улсын тамирчин Дерек Дроун хүртсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан медалийн эзэн-Олимпийн шинэ аварга
Алтан медалийн эзэн-Олимпийн шинэ аварга. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" наадмын эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын шигшээ уралдаан болж аваргаа тодрууллаа. Финалд найман улсын тамирчид өрсөлдсөн юм. Ингээд 2.38 метрийн өндөрт амжилттай харайж, аваргын алтан медалийг Канад улсын тамирчин Дерек Дроун хүртсэн. Тэрбээр 2015 оны Бээжингийн дэлхийн аваргын алтан медальтай, мөн Лондоны олимпийн хүрэл медалийг хүртэж байсан билээ. Энэ удаа медалийн өнгөө хувиргаж, "Рио-2016" олимпийн алтан медалийн эзэн болж амжилтаа ахиуллаа.

Катар улсын тамирчин Мутаз Эсса Баршим 2.36 метрийн өндөрт амжилттай харайснаар мөнгөн медаль хүртлээ. Харин гуравдугаар байрт Украйны тамирчин 2013 оны дэлхийн аваргын алтан медальтан Богдан Бондаренко 2.33 метрийн өндөрт харайснаар хүрэл медалийн болзлыг хангаж байна.

Хуваалцах