"Алтан намар-2019" судалбар зургийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс шилдэг гурвыг нь шалгаруулж, батламж, мөнгөн шагнал олгох юм байна. Шагналыг энэ сарын 25-нд “Монгол арт” галерейд гардуулах гэнэ.
Мэдээллийн алба

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Монгол арт” галерей хамтран "Алтан намар-2019" судалбар зургийн үзэсгэлэнг энэ сарын 25-31-нд зохион байгуулах гэж байна.
Үүнд оролцох бүтээлийг өнөөдрөөс 23 хүртэл “Монгол арт” галерейн байранд хүлээн авах аж.
Үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдээс шилдэг гурвыг нь шалгаруулж, батламж, мөнгөн шагнал олгох юм байна. Шагналыг энэ сарын 25-нд “Монгол арт” галерейд гардуулах гэнэ.
Үзэсгэлэнгийн үеэр “Судалбар зургийн ач холбогдол” сэдэвт ахмад, залуу уран бүтээлчдийн уулзалт, лекц болно.


















