“Алтан намар" хөгжмийн наадам энэ сарын 25, 26-нд болно
Уг наадамд дараах хөгжмийн зохиолчдын томоохон хэлбэрийн бүтээлүүд эгшиглэх юм байна.
Мэдээллийн алба

Соёл, урлагийн газраас Засгийн газрын 2006 оны 115- р тогтоол "Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах" журмын хэрэгжилтийн хүрээнд хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жил “Алтан намар" хөгжмийн наадам аравдугаар сарын 25, 26-нд Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах аж.
Уг наадамд дараах хөгжмийн зохиолчдын томоохон хэлбэрийн бүтээлүүд эгшиглэх юм байна.



















