Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алтан-Овооны их тахилга ирэх сард болно

Дарьгангын Алтан-Овооны их тахилга ирэх наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болно.

Э.
Э.Болор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтан-Овооны их тахилга ирэх сард болно
Алтан-Овооны их тахилга ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

Дарьгангын Алтан-Овооны их тахилга ирэх наймдугаар сарын 8-9-ны өдрүүдэд болно. Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр Дууны болон шүлгийн уран бүтээлийн уралдаан зарлажээ. Бүтээлийг тусгай комисс шалгаруулах бөгөөд бүтээлүүдийг 7-р сарын 25-ны дотор цахим хаягаар хүлээн авах юм байна. Дууны уран бүтээлийн тэргүүн байр нь гурван сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байранд нэг сая төгрөгийн шагналын сантай аж. Шүлгийн уран бүтээлийн тэргүүн байр нь хоёр сая төгрөг, цом, диплом бөгөөд дэд байр нь найман зуун мянган төгрөгийн шагналын сантай ажээ.


Түлхүүр үг:Алтан-Овоо
Хуваалцах