Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Алтан сан" радио нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн хоёрдугаар суваг буюу "Алтан сан" бие даасан сувгийн нээлт дөнгөж сая МҮОНР-ийн концертын танхимд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтан сан" радио нээлтээ хийлээ
"Алтан сан" радио нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн радиогийн хоёрдугаар суваг буюу "Алтан сан" бие даасан сувгийн нээлт дөнгөж сая МҮОНР-ийн концертын танхимд боллоо. Радиогийн “Алтан сан” суваг нь Монголын радиогийн хур, өв санг эргэлтэд оруулж, ард түмэндээ сэргээн хүргэх бодлогыг барьж ажиллах юм байна.

Энэ суваг нь өдөр тутмын 16 цагийн эфирээ цахим орчинд ч сонсогч танд хүргэнэ. Одоогоор 10-12 нэвтрүүлгийг “Алтан сан”-гийн долгионоор явуулахаар төлөвлөжээ. “Алтан сан-театр”, “Долгион радио сэтгүүл”, “Алтан сан радио туршлага”, “Алтан сан радио хичээл”, “Үлгэрийн сан” зэрэг нэн сонирхолтой, сонсууштай нэвтрүүлгийг та "Алтан сан" радиогоос сонсоорой. Яг одоо MNB.MN сайтын шууд эфирээс "Алтан сан" радиог сонсох боломжтой.

Хуваалцах