“Алтан цом”-ын долоодугаар тойргийн эхний хагасын барилдаан өнөөдөр болно
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх долоодугаар тойргийн эхний хагасын барилдаан өнөөдөр болно.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх долоодугаар тойргийн эхний хагасын барилдаан өнөөдөр болно.
Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "M-Си-Эс Энержи баг", Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багтай барилдана.
Улсын арслан тэргүүтэй Р.Пүрэвдагва тэргүүтэй "Хатант Интернэшнл" баг Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй "Эв Монгол" багтай барилдана.
Эхний зургаан тойргийн дүнгээр "Хатант Интернэшнл" баг дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор дөрөвт жагсаж байгаа бол "Эв Монгол" баг 1 хожил, таван хожигдолтойгоор долоодугаар байранд явж байна.


















