Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан цом”-ын эзэд эх орондоо ирлээ

Өнөө жил 25 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд 12 орны циркчид ур чадвараараа өрсөлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан цом”-ын эзэд эх орондоо ирлээ
“Алтан цом”-ын эзэд эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Франц Улсад энэ сарын 15-нд болсон "Месси" олон улсын шилдэг циркчдийн фестивалиас манай улсын циркчид алтан цом хүртсэн билээ. Тэгвэл тэд өнөөдөр эх орондоо ирлээ.

Өнөө жил 25 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд 12 орны циркчид ур чадвараараа өрсөлджээ. Үүнээс Монголын үндэсний циркийн уран бүтээлчид болох Ц.Пүрэвжаргал ахлагчтай “Puje&Guys” хамтлагийн хамт олон алтан цомын эзэн болсон юм.

Тэд шидэлттэй акробат буюу "Нүүдэлчин Монголчууд" нэртэй үзүүлбэрээр оролцжээ.

Хуваалцах