“Алтан үе”-ийн дөрвөн том төлөөлөл
Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн дөрвөн том төлөөлөл “Бөртэ чоно-2019” ёслолын үеэр.
Мэдээллийн алба

Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн дөрвөн том төлөөлөл “Бөртэ чоно-2019” ёслолын үеэр.
“Мюнхен-1972” олимпийн наадмын мөнгөн медальт, 1975 оны дэлхийн аварга, 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, хуучнаар ЗХУ болон Монгол Улсын гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх, “Монреаль-1976” олимпийн наадмын мөнгөн медальт, 1974, 1975 оны дэлхийн аварга, 1977 оны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов, “Мехико-1968” олимпийн наадам болон 1970 оны ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, Монголын тамирчдын олимпийн анхны медальт, ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав.


















