Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алтан Өргөө” тоглолтод 60 жилийн өмнө бүтээгдсэн киноны хөгжим, дуу эгшиглэнэ

Мөн тоглолтод 60 жилийн өмнө дээрх киноны хөгжмийг тоглож, бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алтан Өргөө” тоглолтод 60 жилийн өмнө бүтээгдсэн киноны хөгжим, дуу эгшиглэнэ
“Алтан Өргөө” тоглолтод 60 жилийн өмнө бүтээгдсэн киноны хөгжим, дуу эгшиглэнэ. Зураг: МҮОНРТ

Энэ жил Монгол Улсад мэргэжлийн симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Улсын Филармониос олон шинэлэг уран бүтээл санаачилж үзэгчдийн хүртээл болгож буйгаас энэ сарын 27-нд Улсын Филармонийн тайзнаа болох “Алтан Өргөө” тоглолт юм.

Тоглолтын удирдаачаар Д.Нямдаш, Б.Батбаатар. Урилгаар “Алтан Өргөө”- /Симфони найрал хөгжим/, “Хөдөөгийн баясгалан”- /Дуучин Б.Хонгор/, “Баян булаг”- /Дуучин П.Өнөржаргал/, “Цахилж яваа гөрөөс”- /дуучин Г.Эрдэнэтунгалаг/, “Хөхөө гэрлэх дөхлөө”-/ дуучин С.Нямбаяр/, “Анхны алхам”-/ дуучин Б.Дэлгэрбаяр/, “Нүгэл буян”- /дуучин Ц.Хулан/, “Энэ хүүхнүүд үү”- /дуучин Ц.Хулан, П.Өнөржаргал/, “Загийн алим”- /дуучин Т.Отгонбаяр/, “Би чамд хайртай”- /Гоцлол хийлч Х.Санчир/, “Нийслэл хүү”, “Атрын марш” гэх мэт алтан үеийн сайхан киноны хөгжим, дууны бүтээл тоглогдоно.

Мөн тоглолтод 60 жилийн өмнө дээрх киноны хөгжмийг тоглож, бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм байна.

Хуваалцах