“Алтан утас” зээгт наамлын үзэсгэлэн гарна
Соёлын бүтээлч үйлвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймаг Монгол үндэсний уран хатгамал “Зээгт наамал” урлалыг соёлын нэрийн бүтээгдэхүүнээ болгон, Монгол Улсын уран хатгамалч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт А.Цэрэнхүү агсны нэрэмжит “Алтан утас” зээгт наамлын бүтээлийн үзэсгэлэнг Улаа
Мэдээллийн алба

Соёлын бүтээлч үйлвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймаг Монгол үндэсний уран хатгамал “Зээгт наамал” урлалыг соёлын нэрийн бүтээгдэхүүнээ болгон, Монгол Улсын уран хатгамалч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт А.Цэрэнхүү агсны нэрэмжит “Алтан утас” зээгт наамлын бүтээлийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо энэ сарын 08-11 өдрүүдэд Монголын уран зургийн галлерейд зохион байгуулахаар болжээ.
Үзэсгэлэнд Өмнөговь аймгийн 15 сумын урчуудын урласан 70 гаруй бүтээлээс гадна Монгол Улсын уран хатгамалч А.Цэрэнхүү агсны урласан алдар гавьяатай хүмүүсийн хатгамал хөрөг болон зээгт наамлын бүтээлүүд дэлгэгдэх аж.


















