“Алтан үзэг" наадам болно
Сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг 18 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах “Алтан үзэг” мэргэжлийн наадам эхлэх гэж байна.
Мэдээллийн алба

Сэтгүүлзүйн чиглэлээр сургалт явуулдаг 18 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулах “Алтан үзэг” мэргэжлийн наадам эхлэх гэж байна.
Өнөөдөр 15:00 цагаас Чингис зочид буудалд болох уг наадмын шалгаруулалтыг сэтгүүлзүйн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлэг, нийгмийн реклам гэсэн дөрвөн төрлөөр явуулах юм байна.
“Алтан үзэг” наадмын шилдгийн шилдэгт шалгарсан оюутныг мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн буюу “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонины нэрэмжит шагналууд эзнээ хүлээж байна.


















