"Алтан зул" хүүхдийн дууны наадмын бүтээл авах хугацааг сунгалаа
Хүүхдийн дууны уран санг баяжуулах, шинэчлэх, дуугаар дамжуулан хүүхдийн хэл сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхдийн дууны уран бүтээлчдийг дэмжих, алдаршуулах зорилгоор
Мэдээллийн алба

Хүүхдийн дууны уран санг баяжуулах, шинэчлэх, дуугаар дамжуулан хүүхдийн хэл сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхдийн дууны уран бүтээлчдийг дэмжих, алдаршуулах зорилгоор нийт уран бүтээлчдийн дунд “Алтан зул” наадам зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү наадамд бүтээлээ ирүүлэх хугацаа нь энэ сарын 24-нд дуусгавар болохоор товлогдсон байсан юм.
Гэвч хөдөө орон нутгийн уран бүтээлчид энэхүү наадамд оролцох эрмэлзэл өндөр байгаа ч хүлээн авах хугацаа шахуу байгаа тул сунгаж өгөх хүсэлт гаргасан байна. Тиймээс орон нутгийн уран бүтээлчдийнхээ хүсэлтийн дагуу бүтээл хүлээн авах хугацааг Наадам зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, МҮОНТ-ийн захирал Л.Ариунбатын шийдвэрээр ирэх 3 дугаар сарын 7-ныг дуустал сунгаж, боломж олгохоор болсон байна. Эрхэм уран бүтээлчид та бүхэн энэ хугацаанд амжиж зохион байгуулах комисст бүтээлээ илгээгээрэй.
Жич: Наадмын удирдамжтай ЭНДЭЭС танилцана уу...


















