Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алтаны "Дайчид" анхны ялагдлаа хүлээлээ

NBA-гийн 2014-2015 оны зарим онцлох тоглолтыг хүргэж байна. Өнөөдөр найман тоглолт боллоо. Өрнөд бүсийг ганц ч хожигдолгүй тэргүүлж байсан "Голден Стэйт Уорриорс" баг Финикс Сансын талбайд зочлон тоглолоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алтаны "Дайчид" анхны ялагдлаа хүлээлээ
Алтаны "Дайчид" анхны ялагдлаа хүлээлээ. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 2014-2015 оны зарим онцлох тоглолтыг хүргэж байна. Өнөөдөр найман тоглолт боллоо. Өрнөд бүсийг ганц ч хожигдолгүй тэргүүлж байсан "Голден Стэйт Уорриорс" баг Финикс Сансын талбайд зочлон тоглолоо. Алтаны дайчид тоглолтын эхний хагасыг 58-47 харьцаагаар тэргүүлж байсан ч дөрөвдүгээр үед талбайн эзэд илүүрхэж эхэлсэн. Дайчид энэ үед 16-аас илүү оноо авч чадаагүй. Харин "Санс"-чууд 36 оноог авчээ. Өнөөдрийн тоглолтод "Голден Стэйт Уорриорс"-оос гарандаа хөнгөн бэртэл авсан Клэй Томпсон талбайд гараагүй бөгөөд Стивэн Карри түүнийг нөхөж 28 оноо, 10 оновчтой дамжуулалт өгч гайхалтай байсан ч тэд 95-107 харьцаагаар энэ улирлын анхны ялагдлаа хүлээлээ. Харин эсрэг багаас сэлгээнээс гаран тоглосон Исиан Томас 22 оноог авч багаа тэргүүлжээ.

Дайчид Стив Керрээр удирдуулснаас хойш таван хожилтой байсан ч өнөөдөр эхний хожигдлоо амссан. Харин алтан дундаж Финикс Санс өөртөө нэг хожил нэмж, дөрвөн хожил, гурван хожигдолтой улирлыг үргэлжлүүлж байна.

Тоглолтын тоймыг дор оруулав.

Хуваалцах