“Алтаргана-2016” наадам долоодугаар сард болно
“Алтаргана-2016” наадам ирэх долоодугаар сарын 1-3-нд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо болно.
Мэдээллийн алба

“Алтаргана-2016” наадам ирэх долоодугаар сарын 1-3-нд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо болно. Олон улсын чанартай тус наадам энэ жил 12 дахь удаагаа болох юм.
Дээрх наадам сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлж, Монгол, ОХУ, БНХАУ-д суугаа буриадууд хүрэлцэн ирж дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлөөр өрсөлдөхөөр болжээ.
Энэ удаад буриад ардын дуу, үлгэр магтаал, яруу найргийн тэмцээнээс гадна сайхан бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээнтэй.
“Алтаргана-2016” наадмын зохион байгуулах хорооны даргаар Буриад Улсын Соёлын Яамны сайд Тимур Цыбиков ажиллаж байна.


















