Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алунгоо эхийг алдаршуулна

Энэ үеэр мөн баруун болон төвийн бүсийн найман аймгийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, чуулган болох ба "Алунгоо эхийн тухай домог" түүхийг дэлгэсэн гэр музей байгуулахаас гадна наадамд оролцох зочид, гадаадын жуулчдад зориулсан олон үйл ажиллагаа зохиохоор төлөвлөжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алунгоо эхийг алдаршуулна
Алунгоо эхийг алдаршуулна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд ирэх долоодугаар сард “Алунгоо эхийн сургаалийн баяр” гэх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус наадам нь Хөвсгөл аймагт зургаа дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд анх 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зохиогдож байжээ.

Наадмын хүрээнд тус аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Алунгоо эхийн тухай түүхэн жүжиг толилуулахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Энэ үеэр мөн баруун болон төвийн бүсийн найман аймгийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, чуулган болох ба "Алунгоо эхийн тухай домог" түүхийг дэлгэсэн гэр музей байгуулахаас гадна наадамд оролцох зочид, гадаадын жуулчдад зориулсан олон үйл ажиллагаа зохиохоор төлөвлөжээ.

Хуваалцах