“Амархүү” тоглолтын тов гарлаа
СТА, дуучин Б.Амархүү “Есдүгээр сарын сүүлчээр уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх бодолтой байгаа” тухайгаа бидэнтэй хуваалцсан. Тэрээр тоглолтынхоо бэлтгэлийг энэ зуны турш базаасан байна.
Мэдээллийн алба

СТА, дуучин Б.Амархүү “Есдүгээр сарын сүүлчээр уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх бодолтой байгаа” тухайгаа бидэнтэй хуваалцсан. Тэрээр тоглолтынхоо бэлтгэлийг энэ зуны турш базаасан байна. “Амархүү” тоглолт энэ сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд болно. Дуучин Б.Амархүү өнгөрсөн зун төрсөн өдрөө тохиолдуулан "Birthday VIP live concert"-оо "Central tower"-ын "Sky lounge"-д дотны найзууд, үнэнч сонсогчидтойгоо нижгэр тэмдэглэн өнгөрүүлснийг фэнүүд нь санаж байгаа байх.


















