Амьдаараа булагдсан охин эмнэлэгт хүргэгджээ
Лахор хотын ойролцоо хичээлээ тараад харьж явсан 13 настай Сиддик Мугаль охиныг балмад этгээдүүд зэлүүд газар аваачин хүчирхийлэх үед охин ухаан алджээ.
Мэдээллийн алба

Лахор хотын ойролцоо хичээлээ тараад харьж явсан 13 настай Сиддик Мугаль охиныг балмад этгээдүүд зэлүүд газар аваачин хүчирхийлэх үед охин ухаан алджээ.
Түүнийг үхсэн хэмээн бодсон гэмт хэрэгтнүүд газарт булаад зугтсан байна.
Хэсэг хугацааны дараа ухаан орсон охин “өөрийнхөө булшнаас” гарч сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар эмнэлэгт хүргэгджээ.
Хотын цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийг баривчлахыг хүсээгүй тул шүүх албадан баривчлах шийдвэр гаргажээ.


















