“Амьдрал чиний төлөө” нээлтээ хийнэ
Энэ удаа тэд залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулахаар төлөвлөжээ. Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхээр энтертайнмент шоу зохион байгуулахаар шийдсэн гэнэ.
Мэдээллийн алба

“Х-Түц” продакшны “Амьдрал чиний төлөө” нэртэй намар цагийн тоглолт энэ сарын 15-аас эхэлнэ.
Энэ удаа тэд залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулахаар төлөвлөжээ. Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхээр энтертайнмент шоу зохион байгуулахаар шийдсэн гэнэ.
“Амьдрал чиний төлөө” шоу тоглолт өдөр бүр СТӨ-нд болно.


















