Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Амьдрал нулимсанд дургүй" кино нээлтээ хийлээ

"Дээд Гэгээн Пикчерс" компанийн бүтээл болох "Амьдрал нулимсанд дургүй" уран сайхны кино өчигдөр "Тэнгис" кино театрт нээлтээ хийлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Амьдрал нулимсанд дургүй" кино нээлтээ хийлээ
"Амьдрал нулимсанд дургүй" кино нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

"Дээд Гэгээн Пикчерс" компанийн бүтээл болох "Амьдрал нулимсанд дургүй" уран сайхны кино өчигдөр "Тэнгис" кино театрт нээлтээ хийлээ.

Киноны гол дүрд “Х түц” продакшны жүжигчин А.Туяа, дүрүүдэд Б.Батзаяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох нарын уран бүтээлчид тогложээ.
Ерөнхий найруулагчаар тус компанийн өмнөх бүтээл болох "Луйвар" уран сайхны киноны зураглаачаар ажиллаж байсан Ц.Энхцогт ажиллаж, дууг нь дуучин Эгшиглэн амилуулжээ.

"Амьдрал нулимсанд дургүй" кинонд өнөөгийн нийгмийн өнгө төрх, гэр бүлийн харилцаа, ямар ч үед тэвчээр ухаан, нинжин сэтгэлээр амьдралыг туулах эгэл бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд уянгын эмгэнэлт драмын кино аж.

Алтан үеийн уран бүтээлчид залуу уран бүтээлчидтэй хамтран тоглосноороо өвөрмөц болсон төдийгүй киноны план бүр ямар нэгэн гүн өгүүлэмжтэй гэж уран бүтээлчид онцлон хэлсэн юм.

Хуваалцах