Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Амьдрал үргэлж үргэлжилнэ гэжээ

Арсенал клубын дасгалжуулагч Арсен Венгер Английн Премьер Лигийн 9-р сарын шилдэг дасгалжуулагчаар тодорсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амьдрал үргэлж үргэлжилнэ гэжээ
Амьдрал үргэлж үргэлжилнэ гэжээ. Зураг: МҮОНРТ

Арсенал клубын дасгалжуулагч Арсен Венгер Английн Премьер Лигийн 9 сарын шилдэг дасгалжуулагчаар тодорсон.Тэрээр энэ шагналыг хүртэснийхээ дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би Арсеналыг ийм тоглолт үзүүлэхийг олон жил хүлээсэн. Бид тууштай хөдөлмөрлөснийхөө үр дүнг хүртэж байна. Хэдий бид лигийг тэргүүлж байгаа ч одоогийн үзүүлж буй тоглолтондоо сэтгэл ханаж хэрхэвч болохгүй. Чи өчигдөр хожсон байж болно. Өнөөдөр дахиад хожсон байж болно. Харин маргааш дахиад хожих болно гэсэн сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Амьдрал үргэлж үргэлжилнэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Ийм байж л олон тэмцээнд түрүүлэх болно. Бид сайн хөлбөмбөгийг үзүүлж байгаа ч сайжруулах зүйлс олон байна. Төгс зүйл гэж хэзээ ч байдаггүй. Гэхдээ ямар ч сайн баг төгс болохыг хүсдэг шүү дээ” гэжээ.

Түлхүүр үг:Foodbool
Хуваалцах