Амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл
СТА Н.Наранбаатарын найруулсан “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг 9 сарын 20-нд УДЭТ-т нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

СТА Н.Наранбаатарын найруулсан “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг 9 сарын 20-нд УДЭТ-т нээлтээ хийнэ. Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рей Куни Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хадагтай” зохиолоос сэдэвлэсэн тус жүжиг 3-4 цаг үргэлжилнэ. Гэр бүл салалт ихсэж, гэр бүл үнэ цэнэ үгүй болж байгаа нь ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулж энэ амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх нь найруулагчийн эрхэм зорилго юм. Жүжгийн гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, СТА Л.Дэмидбаатар, СТА Хулан, Ц.Цэрэнболд, МУГЖ Сарантуяа, СТА Д. Баттөмөр.. тоглоно.


















