Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Америк бүсгүйчүүд цомын төлөө өрсөлдөнө

Канад улсад зохион байгуулагдаж байгаа Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн эхний тоглолт өнөө өглөө Монреаль хотын Олимпик цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америк бүсгүйчүүд цомын төлөө өрсөлдөнө
Америк бүсгүйчүүд цомын төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Канад улсад зохион байгуулагдаж байгаа Эмэгтэйчүүдийн Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн эхний тоглолт өнөө өглөө Монреаль хотын Олимпик цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Герман, АНУ-ын шигшээ багуудын хооронд явагдсан энэ тоглолтонд Америкийн бүсгүйчүүд хоёр гоолыг оруулан ялалт байгуулсан байна. АНУ-ын шигшээ багаас хагас хамгаалагч Карли Лойд 69, Келли О хара 84 дэх минутанд гоол оруулжээ. Ингэснээр тэд аваргын цомын төлөө Япон, Английн шигшээ багуудын аль хожсонтой нь өрсөлдөнө.

Хуваалцах