Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Америк" гэдэг нэрийг "амь эрэг" гэж Монголчууд өгсөн үү

АНУ-ын “Atlantic Science” сэтгүүлийн 2015 оны сүүлийн улирлын нэгэн дугаарт угсаатны зүйч, судлаач Жон Ладух хэмээх эрдэмтний сонирхолтой нийтлэл гарч, шуугиан тарьж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Америк" гэдэг нэрийг "амь эрэг" гэж Монголчууд өгсөн үү
"Америк" гэдэг нэрийг "амь эрэг" гэж Монголчууд өгсөн үү. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Atlantic Science” сэтгүүлийн 2015 оны сүүлийн улирлын нэгэн дугаарт угсаатны зүйч, судлаач Жон Ладух хэмээх эрдэмтний сонирхолтой нийтлэл гарч, шуугиан тарьж байна. Нийтлэл нь Америк тивийн нэрийг Монголчууд өгсөн байх магадлалтай талаар өгүүлжээ.

Гол гаргалгаа нь 13 дугаар зууны Монголчуудын байлдан дагууллын үед Монгол цэргүүд далайн хар шуурганд хөөгдөж, Америк хүрсэн байх магадлалтай гэнэ. Бүр тодруулбал, судар бичигт нэлээд тэмдэглэгддэг "Бурхадын салхи" буюу алдарт "Камиказе" далайн шуургатай холбон тайлбарлаж байна. Учир нь 1281 онд Японы хойд эрэгт Юань гүрний Хубилай хааны 4 мянган хөлөг бүхий зуун мянган их цэрэг Бэрхи гэх жанжны удирдлагаар одоогийн Америкийн баруун эрэг хүрсэн гэнэ.

Энэ нь далайгаас олдох Монгол цэргийн археологийн олдворууд болон одоогийн Калифорни муж орчимд сууршиж байсан Индианы Локном ардын бичиг тэмдэглэлээр нотлогдож байна гэжээ. Уугуул ардын дунд хөлөг онгоцуудаас хөө хуягтай харь хүмүүс гарч ирэн “Амь эрэг, амь эрэг” хэмээн хашгиралдаж, газар үнсдэг тухай домог байдаг аж.

Жон Ладух эрдэмтний энэ ажил хүлээн зөвшөөрөгдвөл 1499 онд далайн аялагч Америго Веспуччи тус тивд анх хөл тавиагүй болж таарна. Харин анх очсон хүмүүс нь 1281 онд Японы хойд эргээс Камиказе салхинд туугдсан Монголын эзэнт гүрний цэргүүд болно.

Хуваалцах