Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн сенат ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх асуудлыг сенатад хэлэлцэж эхлээд байна. Америкийн сенат дахь ардчилсан болон бүгд найрамдах намынхан Дональд Трампыг шүүх үйл явцыг хэрхэн явуулах талаарх дүрэм, журмын асуудал дээр нэлээд санал зөрөлдөөнтэй байгаа юм. Эхний өдөр буюу өнөөдөр Сенатын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Америкийн сенат ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
Америкийн сенат ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрампад итгэл үзүүлэх асуудлыг сенатад хэлэлцэж эхлээд байна. Америкийн сенат дахь ардчилсан болон бүгд найрамдах намынхан ДональдТрампыг шүүх үйл явцыг хэрхэн явуулах талаарх дүрэм, журмын асуудал дээр нэлээд санал зөрөлдөөнтэй байгаа юм. Эхний өдөр буюу өнөөдөр Сенатын гишүүд ерөнхийлөгчийг шүүх хурлыг хэрхэн явуулах талаарх тогтоолыг хэлэлцэж, батлах юм.

Өнөөдөр хэлэлцэгдэх шүүх үйл явцын талаарх тогтоолд ямар гэрчүүдийг оролцуулах талаарх асуудал ч багтаж байгаа юм. Ерөнхийлөгчийг буруутгаж буй хэрэгт маш чухал нөлөөг үзүүлэх гэрчээр Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх асан Жон Болтон нэрлэгдээд байгаа. Бүгд найрамдах намынхан Америкийн ерөнхийлөгчийг хоёр ч хэрэгт буруутгах шүүх хурлыг аль болохоор богино хугацаанд явуулахыг хичээж байна. Үүнээс гадна ерөнхийлөгчийн намынхан энэхүү сенатын танхимын шүүх хурлын үеэр ерөнхийлөгч Трампын эсрэг дэлгэгдэж магадгүй байгаа зарим ноцтой баримтуудыг хаах, гэрчүүдийг оролцуулахгүй байх арга хэмжээг сенат дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл авч хэрэгжүүлэхийг зорьж байгаа талаар Би Би Си агентлаг мэдээлэлд онцолжээ.

Сенатын гишүүд тус хэргийг үгүйсгэгч ерөнхийлөгчийн хуулийн баг болон Ардчилсан намынхны нотлогч талуудын мэдэгдэл, мэтгэлцээнийг өдөрт 6 цагийн турш сонсоно. Хэргийн сонсгол гурав өдрийн турш үргэлжлэх юм. Гишүүд тус хэргийг үнэн зөвөөр шүүж, эцсийн шийдвэрийг гаргана гэдгээ тангарагласан байна. Цагаан ордны тэргүүнд импечмент зарлаж, албан тушаалаас нь буулгахыг зорьж буй Ардчилсан намынхны багийг тэргүүлж буй Адам Счифф Америкийн ихэнх иргэд энэ хэргийг шударгаар шүүнэ гэдэгт итгэхгүй байгааг гэдгийг онцлон хэлжээ. Тэрээр иргэд Сенат шударга байж чадна гэдэгт итгэхгүй байгаа, эцсийн шийдвэр аль хэдийн урьдчилан төлөвлөгдсөн гэж хэлсэн байна. Сенатаар хэлэлцэгдэж байгаа дээрх баримт бичигт Америкийн ерөнхийлөгч ДональдТрампыг хоёр зүйлээр ангиар буруутгаж байгаа юм.

Эхнийх нь, ерөнхийлөгч Трамп түүний улс төрийн гол өрсөлдөгч болох ЖоеБайденийн хүүтэй холбоотой мөрдөн шалгалтыг явуулахыг Украины удирдагчаас шаардаж, дарамт шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд буй ЖоеБайданы хүү ХантерБайден нь Украины Бурисма гэх эрчим хүчний компанитай бизнесийн холбоотой байж. Тэгвэл ЖоёБайдан болон түүний хүүгийн Украин дахь бизнесийн талаарх мөрдөн шалгалтыг явуулахыг Украйны ерөнхийлөгч Владимир Зеленскигээс шаардаж, Киевд үзүүлэхэд цэргийн тусламжийг хойшлуулах арга хэмжээг ерөнхийлөгч Трамп авсан гэж буруутгагдаж байгаа. Үүнээс гадна ерөнхийлөгч Трампыг түүнтэй холбоотой хэрэгт цагаан ордны ажилтанг гэрчээр оролцуулахыг эсэргүүцэж, Конгрессийн үйл ажиллагаанд зориудаар саад учруулсан гэж давхар буруутгаж байгаа юм. Өнгөрсөн 12-р сарын 18-нд ерөнхийлөгчийн эсрэг хэргийг Америкийн төлөөлөгчдийн танхим хэлэлцэж, ДональдТрампыг буруутай гэж үзсэн юм.

Харин одоо ДональдТрампад хариуцлага оногдуулах, итгэл үзүүлэх эсэх асуудал шийдвэрлэх үе буюу Сенатын танхимаар ийнхүү хэлэлцэж байгаа юм. Хэрэв сенатын олонх гишүүд ерөнхийлөгчийн эсрэг баримт бичгийг дэмжвэл ДональдТрамп албан тушаалаасаа буухад хүрнэ. Гэхдээ нийт 100 гишүүнтэй Сенатын танхимын 53 буюу олонхийг Бүгд Найрамдах намынхан бүрдүүлдэг бол Ардчилсан нам 47 суудалтай юм. Тиймээс ч ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах намынхан цагаан ордны тэргүүн ДональдТрамп хариуцлага оногдуулах асуудлыг олонхийн саналаараа хаах нь тодорхой гэж үзэж байгаа..

Америкийн ерөнхийлөгч Сенатаар шүүгдэж байсан тохиолдол үүнээс өмнө хоёр удаа л гарч байжээ. Гэхдээ бүрэн эрх нь дуусаагүй ерөнхийлөгчийг ийнхүү шүүж, албан тушаалаасаа буулгаж байсан тохиолдол Америкийн түүхэнд байхгүй юм. Швейцарийн Давос хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцох үеэрээ ерөнхийлөгч ДональдТрамп түүнд импечмент зарлаад байгаа явдлыг эрс буруутгасан байна. Тэрээр түүний эсрэг импечмент бол бүхлээрээ л заль мэх, олон жилийн турш үргэлжилж байгаа шулмын ангуучны нэгэн хэсэг гэж хэлжээ.

Хуваалцах