Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Aмерикийн цэргийн “HH-60” нисдэг тэрэг осолджээ

Aмерикийн цэргийн “HH-60” нисдэг тэрэг Японы Окинава арал дээр байрлах АНУ-ын цэргийн баазад газардах үеэр осолдож, гал гарсан гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Aмерикийн цэргийн “HH-60” нисдэг тэрэг осолджээ
Aмерикийн цэргийн “HH-60” нисдэг тэрэг осолджээ. Зураг: МҮОНРТ

Aмерикийн цэргийн “HH-60” нисдэг тэрэг Японы Окинава арал дээр байрлах АНУ-ын цэргийн баазад газардах үеэр осолдож, гал гарсан гарчээ. Хэргийн улмаас Японы батлан хамгаалах яамнаас тус хэргийн ослын шалтгааныг тогтоох хүртэл нислэг үйлдэхгүй байхыг шаардсан байна. Энэ хэсгийн нутаг дэвсгэр нь АНУ-ын цэргийн онцгой бүс учир, Японы талаас гал унтраагч, шинжээч, албаны хүмүүсийг нэвтрэхийг зөвшөөрөөгүй ажээ. Одоогийн байдлаар ослын хор хохирол, шалтгаан нь тодроогүй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Японы батлан хамгаалах яамны сайд Ицунори Онодэра сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Тэрээр “Хэдий Америкийн мэдлийн нутаг дэвсгэр дээр тус улсын онгоц осолдсон ч Японы нутаг дэвсгэр дээр болсон осол учир хэргийн шалтгааныг тогтоохоор шинжээчид энд ажиллах ёстой. Учир шалтгаан нь тодортол тус баазын нисдэг тэргүүдийг агаарт хөөрөхгүй байхыг сануулж байна” гэжээ. Тэрээр Америкийн тал Японы шаардлагыг хүлээж авна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Түлхүүр үг:hh-60
Хуваалцах