Америкийн төлөөлөгчдийн танхим Хонгконгийн тэмцэгчдийг дэмжих хуулийн төслийг баталжээ
Америкийн төлөөлөгчдийн танхим Хонконгийн жагсагчдийг дэмжих хуулийн төслийг батлаад байна. Гэхдээ энэ хуулийн төсөл Сенатын гишүүд болон цагаан ордны тэргүүн Дональд Трампын дэмжлэгийг авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Мэдээллийн алба

Америкийн төлөөлөгчдийн танхим Хонконгийн жагсагчдийг дэмжих хуулийн төслийг батлаад байна. Гэхдээ энэ хуулийн төсөл Сенатын гишүүд болон цагаан ордны тэргүүн ДональдТрампын дэмжлэгийг авах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Хонконг дахь хүний эрх, ардчиллыг дэмжих болон хамгаалах талаарх хуулийн төслийг Америкийн төлөөлөгчдийн танхимын олонх гишүүн дэмжиж, батласан байна. Өнгөрсөн мягмар гарагт санал асуулга явагдаж, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд нэгэн дуугаар дэмжлээ гэж Эн ЭйчКид гарсан мэдээлэлд дурджээ. Энэ хуулийн төсөлд тусгаснаар Хятадын “Нэг Улс, Хоёр Систем” бодлогын доор захирагддаг Хонконгийн автономид эрхэд Америкийн төрийн нарийн бичгийн дарга жил бүр хяналт тавьж, анхаарал хандуулж байх үүргийг хүлээж байна.
Үүнээс гадна Хонконг дахь хүний эрхийн асуудалд Хятадын төрийн албаныхныг буруутгаж, тэдний эсрэг хориг арга хэмжээг авах боломж нээгдэж байгаа юм. Энэ хуулийн төслийн асуудлаар санал хураалт явагдахаас өмнө Төлөөлөгчдийн танхимын тэргүүн НэнсиПолси үг хэлсэн байна. Тэрбээр Хонгконгод 4 сарын турш жагсаал тэмцэл өрнүүлж байгааг оюутан залуусыг магтаж, тэдний энэ тэмцэл хүний эрх, шударга ёс, болон ардчилал хэзээ ч унтрах ёсгүй гэдэг мессежийг дэлхий дахинд өглөө гэжээ.
Энэ хуулийн төслийн талаарх дараагийн шатны санал хураалт Сенатын гишүүдийн дунд явагдана. Америкийн сенат дахь Ардчилсан болон Бүгд Найрамдах намын гишүүд Хонконгийн асуудлаарх энэ хуулийн төслийг дэмжих магадлалтай байгаа юм. Харин ерөнхийлөгч ДональдТрамп хуулийн төсөлд гарын үсэг зурах нь одоогоор тодорхойгүй байна. Тэрээр АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны харилцаанд гол анхаарлаа хандуулж байгааг онцолжээ. Америкийн Конгрессод Хонгконг дахь хүний эрхийг хамгаалах, жагсагчдыг дэмжих асуудлаарх хуулийн төсөл хэлэлцэгдэж байгааг Бээжин эрс эсэргүүцэж байгаа юм.


















