Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Америкт амьдарч буй Монголчууд шагайн харвааны аваргаа тодрууллаа

Шагайн харвааны 9 дэх удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрсөн байна. Тэмцээнд АНУ-д тархан суурьшиж буй 11 баг, 100 шахам харваачид оролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкт амьдарч буй Монголчууд шагайн харвааны аваргаа тодрууллаа
Америкт амьдарч буй Монголчууд шагайн харвааны аваргаа тодрууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лос Анжелес хотноо тус улсад ажиллаж амьдарч буй Монголчуудын аварга шалгаруулах Шагайн харвааны 9 дэх удаагийн тэмцээн амжилттай болж өнгөрчээ. Тэмцээнд АНУ-д тархан суурьшиж буй 11 баг, 100 шахам харваачид оролцсон байна. Мөн Монголын Шагайн Харвааны Холбооны Еренхий нарийн бичгийн дарга н.Эрдэнэбат тэргуутэй мэргэн харваачид урилгаар оролцож тэмцээнийг сонирхолтой болгожээ. Тэмцээний багийн төрөлд нэгдүгээр байрт Оакланд мужаас оролцсон н.Мөнхбаяр ахлагчтай “Эв эе” баг, хоёрдугаар байрт Лос Анжелос хотын н.Аюурзана ахлагчтай “Соембо” баг, гуравдугаар байрт Чикаго хотын н.Жамьянсурэн ахлагчтай “Чикаго “багууд шалгарчээ.

Харин тэмцээний хувийн цуваа харваанд Чикаго хотноо оршин сууж буй н.Тэрбиш 17 оноогоор эхний байрыг эзэлж алтан медаль хүртсэн бол хоёрдугаар байранд Оакланд мужаас оролцсон н.Оргилболд 16 оноогоор, Лос Анжелос хотоос оролцсон н.Баясгалан 15 оноогоор тус тус мөнгө,хурэл медалийн эзэд болцгоолоо.

Мөн Соёмбо багийн харваач Баясгалан "Аймгийн мэргэн " цолны болзол хангасан байна. Тэмцээний дараа Америк дахь Монголчуудын Шагайн Товчооны хурал болж зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Америк дахь Монголчуудын Шагайн Товчооны тэргуунээр Аймгийн гоц мэргэн А.Аюурзана сонгогдож, нарийн бичгийн даргаар Баясгалан томилогдлоо. Дараа жилийн аварга шалгаруулах тэмцээн Денвер хотноо зохион байгуулагдах юм байна.

АНУ-д ажиллаж, амьдарч буй Монголчуудын дунд үндэсний тэмцээн уралдаан байнга зохион байгуулагддаг. Энэ нь тэдэнд уулзаж ярилцах, нөхөрлөх, уламжлал ёс заншлаа мартахгүй үргэлжлүүлэн үр хүүхэддээ өвлүүлэх боломжийг олгодог аж.

Д.Уранзул

Хуваалцах