Амжилтыг нь эргэн саная
Үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, улс төрч юм.
Мэдээллийн алба

Агваансамдангийн Сүхбат 1971 оны зургадугаар сарын 30-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.
Үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, улс төрч юм.
Амжилт:
Дархан аварга
2014
Даян аварга
2007
Далай аварга
2004
Улсын аварга
2001
Улсын арслан
2000
Улсын заан
1997
Улсын начин
1993
Улсын наадмын түрүү:
2000, 2001, 2004 онд
Шөвгөрсөн
1993, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 онд
Цагаан сарын барилдааны амжилт:
1999, 2001 онд түрүүлж, 2003 онд үзүүрлэсэн.
Үндэсний бөх
1993 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг,
1997 онд 7 давж улсын заан цол,
1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Даян аварга цол олгосон.
2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртсэн.
Сонирхогчдын сүмо бөх:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн.
Чөлөөт бөх
1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.


















