Амралтын өдрүүдэд үндэсний бөхийн дараалсан барилдаантай
Ирэх амралтын өдрүүд Монголын үндэсний бөхийн өргөөнд дараалсан барилдаантай.
Мэдээллийн алба

Ирэх амралтын өдрүүд Монголын үндэсний бөхийн өргөөнд дараалсан барилдаантай. 13-ны өдөр буюу бямба гарагт Увс аймгийн Тэс сумын харьяат Цэрэнгомбын Лхамаа начны нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхлэх бол маргааш нь буюу ням гарагт сумын цолтнуудын барилдаан 12:00 цагаас болох гэж байна.
Харин ирэх бүтэн сайн өдөр буюу 14-ний өдөр болох байсан Богдхан хайрханы хишиг барилдаан хойшлон 12 дугаар сарын 20-ны өдөр товлогджээ.


















