Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдөр цус өгөх боломжтой

Энэ удаа сар бүрийн 2 дахь долоо хоногийн Бямба гарагт Сар шинийн баяр тохиож байгаа тул хоёрдугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг буюу 3-ний өдөр ажиллана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдөр цус өгөх боломжтой
Амралтын өдөр цус өгөх боломжтой. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт Сар шинийн баяр тохиож, амралт хоол хүнсний хэрэглээний онцлогтой холбоотой цусны донороос түр хасагдалт нэмэгдэж, цус өгөлт бусад саруудаас харьцангуй бага байдаг.

Энэ удаа сар бүрийн 2 дахь долоо хоногийн Бямба гарагт Сар шинийн баяр тохиож байгаа тул хоёрдугаар сарын эхний долоо хоногийн Бямба гараг буюу 3-ны өдөр ажиллана.

Цус цуглуулах газар: УХТЭ-ийн хашаан дотор байрлах "Баянзүрх" цус цуглуулах төв

Цус цуглуулах цаг: 2024 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр 9:00-13:00 цаг хүртэл

Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Хуваалцах