“Амьтдын цагаан толгой” багачуудын оюунд зочилж байна
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Хэнтийн Б.Батхүүгийн ээлжит уран бүтээл болох “Амьтдын цагаан толгой” цуврал гурван боть ном уншигч таны гар дээр очиж байна.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Хэнтийн Б.Батхүүгийн ээлжит уран бүтээл болох “Амьтдын цагаан толгой” цуврал гурван боть ном уншигч таны гар дээр очиж байна.
Тус ном нь хүүхэд багачуудад ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл суулгахаас гадна үүгээрээ дамжин хүн байхын томоохон ухааныг хөндсөн нь өвөрмөц бүтээл болжээ. Энэхүү ном нь даяаршлын эрин зуунд хүүхэд багачуудад хүрч буй хамгийн том бэлэг гэж болно. Тиймээс эцэг, эхчүүд ч энэ тал дээр анхаарлаа хандуулах нь зөв хэмээн мэргэжлийн хүрээнийхэн үзжээ.
Харин номын нээлт энэ сарын 8-ны өдөр “Интер ном” номын дэлгүүрт болох юм.


















