"Анахайм Дакс" өрнөд бүсийн 4-р байрт дэвшлээ
Улирлыг тун амжилттай эхлүүлээд байгаа "Анахайм Дакс" өнөөдөр Канадын алдарт "Торонто Мэйпл Лифс"-ийн талбайд зочиллоо.
Мэдээллийн алба

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй тэмцээн үндэсний хоккейн лиг (ҮХЛ)-ийн түүхт 100 дахь улирлыг тун амжилттай эхлүүлээд байгаа "Анахайм Дакс" өнөөдөр Канадын алдарт "Торонто Мэйпл Лифс"-ийн талбайд зочиллоо. 100 дахь жилдээ лигт тоглож байгаа Торонто хотын багаас энэ өдөр 2016 оны NHL-н драфтын тэргүүн сонголт, 19 настай шилдэг залуу довтлогч Остон Мэттьюс эхний гоолыг оруулсан бол багийн шилдэг довтлогч Назем Кадри 2 дахь гоолыг оруулжээ. Харин "Анахайм Дакс"-аас Райан Гецлаф, Ник Ричи, Кэм Фаулер нар тус тус нэг шайбыг Торонтогийн хаалганд оруулсанаар Анахайм хотын баг улирлын 17 дахь хожлоо авсан юм. Тэд энэ амжилтаараа өрнөд бүсийн 4-р байрт бичигдэж байна.


















