Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Андрей Аршавин ирэх онд зодог тайлж магадгүй

Цагтаа Англид од болж, “Ливерпүүл”-ийн эсрэг покер хийж явсан Оросын “Зенит” клубын довтлогч Андрей Аршавин карьерынхаа талаар багагүй зүйлийг хуучилжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Андрей Аршавин ирэх онд зодог тайлж магадгүй
Андрей Аршавин ирэх онд зодог тайлж магадгүй. Зураг: МҮОНРТ

Цагтаа Англид од болж, “Ливерпүүл”-ийн эсрэг покер хийж явсан Оросын “Зенит” клубын довтлогч Андрей Аршавин карьерынхаа талаар багагүй зүйлийг хуучилжээ. Хамгийн сүүлд Аршавин "Россия" сувагт ярилцлага өгөх үеэр сэтгүүлч "Таныг ирэх хавар өөрийн карьераа өндөрлүүлэх гэж байгааг сонссон. Үдэлтийн тоглолтоо хийх үү" гэж асуухад "Ямар ч үдэлтийн тоглолт байхгүй. Хаана, ямар үед миний карьер дууссан байх бол гэдэг сонин. Магадгүй миний замнал ирэх жил ч дуусч болох юм" гэжээ.

Мөн тэрээр "Оросын хөлбөмбөгийн ертөнцөөс хэн нэгэн нь үдэлтийн тоглолт зохион байгуулна гэвэл нэг өөр. Гадаадад үдэлтийн тоглолтоо хийж, маш их мөнгө олж, буяны байгууллагад хандивладаг юм билээ. Манай улсад тэгэх шаардлагагүй байдаг бололтой. Би өөрийн үдэлтийн тоглолтыг хий хоосон зохион байгуулах шалтгаан олж харахгүй байна" гэжээ.

Хуваалцах