"Андууд" кинонд дөрвөн улс хамтарна
Бусад улсаас "Солдаты" киноны Воркутагин, Звезда киноны Темдековын дүрд тоглосон ОХУ Алтайн Соёлын сайд, гавьяат жүжигчин Амаду Мамадаков. Мөн ОХУ Буриад улсын гавьяат жүжигчин Надежда Мунконова, ОХУ Тува улсын гавьяат жүжигчин Эдүард Ондар, Казахстан Азын нүүдэлчдийн соёлын өвийн Ерөнхийлөгч Батирж
Мэдээллийн алба

"Их хүрээ" уран бүтээлийн нэгдэл ирэх намар "Андууд" уран сайхны киноны ажилдаа орох гэнэ.
Уг кинонд Монгол, Тува, Казахстан, Халимаг, БНХАУ-ын Уйгар орны уран бүтээлчид хамтран ажиллах юм байна.
Ирэх сарын 10-15-нд дөрвөн улсын уран бүтээлчид манайд ирж кино зохиолын талаар санал бодлоо хуваалцах гэнэ.
Киноны зураг авалтын 40 хувийг ОХУ-д, 30 хувийг Монголд, 20 хувийг БНХАУ-д хийхээр төлөвлөж байгаа аж. Кинонд Монгол талаас СТА, драмын театрын жүжигчин М.Түвшинхүү, жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулга нар кинонд тоглох бол найруулагч Ч.Батбаяр, Улсын драмын эрдмийн театрын үйлдвэрчний хорооны дарга ОУХ найрамдал төвийн дэд захирал Б.Отгонбат хамтарч ажиллана.
Бусад улсаас "Солдаты" киноны Воркутагин, Звезда киноны Темдековын дүрд тоглосон ОХУ Алтайн Соёлын сайд, гавьяат жүжигчин Амаду Мамадаков. Мөн ОХУ Буриад улсын гавьяат жүжигчин Надежда Мунконова, ОХУ Тува улсын гавьяат жүжигчин Эдүард Ондар, Казахстан Азын нүүдэлчдийн соёлын өвийн Ерөнхийлөгч Батиржан Каган нар оролцох ажээ.


















