Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ангарагаас ирсэн эмэгтэй”-тэй ахин “уулзах” боломжтой

зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн зохиол, соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалангийн найруулсан “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжиг ахин амилахаар болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ангарагаас ирсэн эмэгтэй”-тэй ахин “уулзах” боломжтой
“Ангарагаас ирсэн эмэгтэй”-тэй ахин “уулзах” боломжтой. Зураг: МҮОНРТ

"Ю фильм" уран бүтээлийн нэгдлийн бүтээл, зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн зохиол, соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалангийн найруулсан “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжиг ахин амилахаар болжээ. Эл жүжгийн хөгжмийг соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Б.Ангирмаа “урласан” бөгөөд гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа, залуу жүжигчин С.Идэрмаа нар тоглосон.

“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжиг маргаашаас эхлэн энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 20:00 цагаас Асем гэр театрт үзэгчдэд хүрнэ.

Хуваалцах