Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ангарагийн солирын хэлтэрхийг “Экспо-2025” үзэсгэлэнд тавина

Токио дахь туйлын судалгааны Үндэсний төвд хадгалагддаг, дэлхий дээрх Ангараг гарагийн хамгийн том солирын хэлтэрхийг зөөвөрлөж Экспо-2025 үзэсгэлэн болох газарт хүргэж байна. “Оsaka bay” хиймэл аралд ирэх сарын дундуур эхлэх Экспо-гийн Японы хэсэгт уг чулууг үзүүлэнд тав

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ангарагийн солирын хэлтэрхийг “Экспо-2025” үзэсгэлэнд тавина
Ангарагийн солирын хэлтэрхийг “Экспо-2025” үзэсгэлэнд тавина. Зураг: МҮОНРТ

Токио дахь туйлын судалгааны Үндэсний төвд хадгалагддаг, дэлхий дээрх Ангараг гарагийн хамгийн том солирын хэлтэрхийг зөөвөрлөж Экспо-2025 үзэсгэлэн болох газарт хүргэж байна. “Оsaka bay” хиймэл аралд ирэх сарын дундуур эхлэх Экспо-гийн Японы хэсэгт уг чулууг үзүүлэнд тавих юм байна. Японы Антарктидын судалгааны экспедицийнхний олж илрүүлсэн 29см өргөн, 16см урттай, өндөр нь 17.6 см хэмжээтэй уг чулуу Ангараг гараг дээр нэгэн цагт ус байсныг илтгэх эрдэс агуулсан тул шинжлэх ухаанд онцгой ач холбогдолтойд тооцогддог.

Японы үзэсгэлэнд энэхүү чулууг байрлуулахын тулд температур болон чийгшлийн тодорхой нөхцөлийг хадгалах ёстой байна. Мөн энэ чулуунд хүмүүс хүрч үзэх боломжтой юм байна.

Хуваалцах