Англичууд Словакийн хана хэрэм мэт хамгаалалтыг сэтэлж чадсангүй
Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний 3-р тойргийн хүрээнд Англи болон Словакийн шигшээ багийн хооронд болсон тоглолт гоолгүй, хуурай тэнцлээ.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний 3-р тойргийн хүрээнд Англи болон Словакийн шигшээ багийн хооронд болсон тоглолт гоолгүй, хуурай тэнцлээ. Тус тоглолтод зориулан 6 гарааны тоглогчоо сольсон Англичууд Словакийн хана хэрэм мэт хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсаар 90 минутыг барсан юм. Нөгөө талд Уэльс 3:0 ОХУ гэсэн үр дүн үүсч, Англи Словакийн тоглолт тэнцэж, 5 оноотой болсноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.
Англичууд хэсгээс 2-р байраар гарснаар Итали, Франц, Герман гэсэн чанга бүс рүү зүглэсэн бөгөөд үүнээс ч наана бас өөр нэгэн тоглолт таардаггүй чанга өрсөлдөгчтэй тоглож магадгүй байгаа нь Кристиану Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ багтай тоглох юм.
Харин Словакийн шигшээ багийн хувьд хэсгийн 2-р байраар шалгарсан тэд бусад тоглолтоос шалтгаалж шөвгийн 16-д өрсөлдөх эрхтэй болох юм. Тэдэнд цааш шалгарах боломж маш өндөр байгаа бөгөөд дараагийн тоглолтондоо ч бэлдэж байж болохоор нөхцөл байдалд байгаа юм.


















